Дуудлага хийх заавар

Globus Express-ийн хэрэглэгч Та гадаадад суугаа үр хүүхэд, ах дүү, амраг садан, бизнесийн түнш зэрэг байнга ярьдаг 1 хүнийхээ утасны дугаарыг гар утасныхаа Phonebook-дээ дараах байдлаар хадгалаарай.

Суурин утасны дугаар хадгалах бол:

1699 + p + Улсын код + Хотын код + Утасны дугаар +

Гар утасны дугаар хадгалах бол:

1699 + p + Улсын код + Утасны дугаар +

ЖИЧ: Гар утасныхаа товчийг 3-4 удаа эсвэл удаан дарахад p үсэг гарна.

Жишээ нь:
1699 + p + Америкийн код+ Гар утасны дугаар + буюу 1699p14154246691 гэж бичээд Phonebook-дээ хадгална.

Ингэснээр тухайн хүний утасны дугаар руу Phonebook-ээсээ шууд залгах боломжтой болно.