Глобус картын хэрэглэгчид нь гадаад руу дуудлага хийхдээ:

1699 + Хэл сонгох + Картын дансны дугаар + Нууц дугаар + Улсын код + Хотын код + Утасны дугаар + # гэсэн дарааллаар залгадаг.

Тэгвэл Глобус экспресс данс нь Таны худалдаж авсан картын мэдээллийг дансанд тань хадгалах ба дуудлага хийх дарааллыг дараах байдлаар хялбарчилж өгнө. Өөрөөр хэлбэл

1699 + Улсын код + Хотын код + Утасны дугаар + # эсвэл

1699 + Улсын код + Гар утасны дугаар + # гэж хялбар байдлаар залгана.

Үүний тулд:

  • Та Глобус экспресс дансыг on гэсэн мессэжийг 590 дугаарт илгээж үүсгэнэ.
  • Globus Easy - гээр ОУ-ын ярианы эрх худалдаж аваад Ok yes гэсэн мессежийг 598 дугаарт илгээснээр Глобус экспресс данс тань цэнэглэгдэх болно.
  • 1699 дугаарт залгаж + 8 гэсэн дарааллаар худалдаж авсан картын хүссэн дүнгээрээ Глобус экспресс дансаа цэнэглэх боломжтой.
Санамж: Та Глобус экспресс дансандаа цэнэглэлт хийснээс хойш 1 жилийн хугацаанд огт ашиглаагүй болон нэмж цэнэглэлт хийгээгүй тохиолдолд таны дансан дахь нэгж хүчингүй болж устахыг анхаарна уу.